УОК: Бензин шатахуун, хийн түлшний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийг шалгахаар боллоо

2024 оны 1 сарын 24

Arslan.mn

Өнгөрсөн шөнө БЗД-ийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин осол гаргаж, дэлбэрсний улмаас гал түймэр гарсан тухай мэдээлсэн.

Энэ асуудлаар УОК хуралдаж, гаргасан шийдвэрүүдийг С.Амарсайхан танилцууллаа.

Тэрбээр "Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан онцгой байдлын алба хаагчдын ар гэрт дэмжлэг үзүүлэх, шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэх ажлын хэсгийг ОБЕГ-ын даргаар удирдуулан байгууллаа. Талийгаачдын ар гэрийнхэнтэй уулзаж, зохих арга хэмжээг авч байна.
 
Ослын үед угаартаж, түлэгдэж, бэртэж гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн иргэдийн эмчилгээ оношилгоотой холбоотой зайлшгүй авах арга хэмжээг авах ЭМ-ийн сайд С.Чинзоригоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Эмчлүүлэгч иргэдийн ар гэрийнхэнтэй уулзах, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж байгаа юм. Бусад зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хэсэг ажиллаж байна.

Улсын хэмжээнд шатах, тослох материал, бензин шатахуун, хийн түлшний үйл ажиллагаа явуулдаг ААН, иргэний үйл ажиллагаанд шалгалт хийх комисс байгуулагдан ажилдаа орлоо.

Комисс сургууль, эмнэлэг, олон нийтийн барилга байгууламж, хүн олноор суурьшдаг орон сууцны орчимд үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд хууль, стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж байгааг шалгах юм. Хууль дүрэм зөрчсөн бол үйл ажиллагааг зогсоох, нүүлгэн шилжүүлэх, хуулийн дагуу арга хэмжээг авна. Энэ талаар Засгийн газарт мэдээлэл өгч ажиллана." гэв.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654276
0 эможи

keyboard_arrow_up