Галд өртсөн 60 айлыг шаардлага хангасан түрээсийн орон сууцанд байршуулж түрээсийг нь төлөхөөр боллоо

2024 оны 1 сарын 24

Arslan.mn

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан гал түймрийн осол, дэлбэрэлтийн талаар Улсын Онцгой Комисс (УОК)-оос мэдээлэл өгч байна.

Шадар сайд С.Амарсайхан  " Дэлбэрэлтийн улмаас 60 айлын орон сууц галд өртөж, тэр хавьд ажиллаж амьдардаг иргэдийн 29 автомашин шатсан. Өвлийн хүйтэнд эдгээр иргэн орон байрандаа орох боломжгүй байгаа. Хууль хяналтын байгууллагууд хяналт шалгалт тавьж, хэргийн газрыг хамгаалалтад авсан.

Хохирол барагдуулах асуудал бий. Шалгалтын ажил дуусаагүй, үргэлжилж байна. 

Энэ асуудлыг эцэслэн шалгаад буруутай этгээдийг тогтоож, хариуцлага тооцоод хохирлыг барагдуулахад цаг хугацаа нэлээд орох учраас цаг хүлээхгүйгээр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзоригоор ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. 

60 айл өрхийн байр орон сууцыг нэн яаралтай засах, хэвийн горимд оруулах ажлыг эхлүүлэх, энэ хооронд айл өрхүүдийг нөхцөл байдлыг нь дордуулахгүйгээр шаардлага хангасан орон сууцанд түрээсийн төлбөр хураамжийг нь төлж байрлуулах ажлыг Улаанбаатар хот, Онцгой комисс болон Засгийн газрын зүгээс шийдвэрлэж байна.

Бусад шаардлагатай арга хэмжээг мөн авч хэрэгжүүлнэ" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
654275
2 эможи

keyboard_arrow_up