С.Амарсайхан: Малчид аймаг, хот руу махаа зөөлгүйгээр сумынхаа төвөөс цахимаар биржид өгөх боломжтой“

2024 оны 1 сарын 23

Arslan.mn

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. 

Долоон аймгийн 28 сум төмөр буюу шилэн зудтай байгаа бол 17 аймгийн 128 сум цагаан зудтай байна. 

Иймд Улсын Онцгой Комисс (УОК) өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ямар арга хэмжээ хэрэгжүүлж байгаа талаар Шадар сайд С.Амарсайхан дараах зүйлсийг онцлов. 

  1. Малын тэжээл, өвсний экспортыг 2024 он дуустал зогсоож малчдын гар дээр очиж байгаа тэжээлийн үнийн хөөрөгдлийг бууруулж байна. 
  2.  Улсын нөөцөөс 21 аймаг, нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт 9,182,4 мянган тонн малын тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгоод байна.
  3. Тэжээл үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдэд дундын зуучлалгүйгээр үйлдвэрийн үнээр малчдын гарт хүргэх. Тэжээлийн импортыг нээж байгаа. 
"Малчид аймаг, хот руу махаа зөөлгүйгээр сумынхаа төвөөс цахимаар биржид өгөх боломжтой" 

6. Малчдын гар дээрээс мах авах биржийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Биржээр 70 орчим тонн мах худалдаалагдсан байна. Малчид заавал аймаг, хот руу махаа зөөлгүйгээр Мал эмнэлгийн ерөнхий газрын эрүүл ахуйн шаардлага хангасан гэх баталгаажуулалт нь хийгдчих юм бол сумынхаа төвөөс цахимаар биржид өгөх боломжтой. Ингэснээр малчдын гар дээрх мах муудаж, үнэ ханш нь буурах нөхцөл бүрдэхгүйгээр харилцан үр ашигтай ажиллах боломжтой. 

Эхний арилжаанд Архангай, Өвөрхангай, Төв аймгаас малчид оролцож, 362.6 сая төгрөгийн үнэ бүхий 350 толгой амьд хонь, 70 орчим тн хонь, ямаа, үхрийн махыг арилжаад байна.

     7. Цаашид өвөлжилт хүндрэх учир малаа хорогдуулахгүйн тулд амьд малын худалдааг явуулаар зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүд аймаг орон нутгаар явж 350,000 орчим амьд хонь худалдан авсан байна. 39.5 мянган тонн махыг нийслэл болон аймаг, сумд руу нийлүүлээд байна. 

     8. Хүнс хөдөө аж ахуйн яамнаас 88,000 тонн улаанбуудай импортлох зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүд авч 12,000 тонн гурил, 7,8 мянга тонн улаанбуудайг баруун аймгийн боомтуудаар импортолж оруулж ирсэн байна гэв. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 180,000 орчим мал хорогдсон байгаа. Малаа эрсдэлд оруулж сэг зэм болгохгүйн тулд бойлох уриалгад малчид уриалгахан байгаа гэдгийг тэрбээр онцлов.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654236
1 эможи

keyboard_arrow_up