Эрүүл мэндийн салбарын 100 жилийн түүхэнд анх удаа Ерөнхий сайд нь иргэн бүрийг “ЭРТ ИЛРҮҮЛЭГ“-т хамруулах ажлыг ЭХЛҮҮЛЛЭЭ

2024 оны 1 сарын 23

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 01-ний өдөр улсын хэмжээнд бүх нийтийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулах ажлыг эхлүүлсэн билээ. Энэхүү шийдвэрийн үр дүнд 2023 оны 12 дугаар сарын байдлаар 1,3 сая иргэн эрт илрүүлэг үзлэг, оношилгоонд хамрагдаад байгаа үзүүлэлт гарчээ. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын амжилттай хэрэгжиж буй том шийдвэр. 

Учир нь Эрүүл мэндийн салбар 2021 онд түүхэн 100 жилийн ойгоо угтсан. Гэтэл түүхэн 100 жилийн хугацаанд Монгол Улс анх удаагаа иргэн бүрийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамруулж эхэлсэн нь энэ аж. 

Тэгвэл улсын хэмжээнд үргэлжилж буй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн ЭЕРЭГ, амжилттай үр дүнгээс дурдъя. 

Үүнд: 

  • Монгол Улс өнөөдрийн байдлаар нийт иргэдийнхээ 38,6 хувь буюу 1,3 сая иргэний эрүүл мэндийн “дата” дээр тулгуурлан дүн шинжилгээ хийх, нэн шаардлагатай арга хэмжээг авах, оновчтой шийдвэр гарах боломж бүрдсэн. 
  • Өмнө нь ингэж системтэйгээр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаагүй учраас нэн яаралтай 20 аймаг, нийслэлийн 5 дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд "Эрүүл мэндийг дэмжих төв"-ийг байгуулсан. Өөрөөр хэлбэл цаашид ч тогтмол иргэд үзлэг, оношилгоонд орох орчин нөхцөл, боломжийг бий болгосон юм. 

Arslan.mn

  • Иргэдээ эрт илрүүлэгт хамруулах тоног, төхөөрөмжийг бүрэн шинэчилсэн. Тухайлбал, нас, хүйс хамаарахгүй шаардлагатай үзлэг, оношилгооны жагсаалтуудыг гарган, түүнд хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүдээр дүүргийн болоод орон нутгийн эмнэлгүүдийг хангах ажил шат дараатай хийгджээ. 
  • Монгол Улс анх удаа 0-17 хүртэл насны хүүхдүүдээ ч мөн эрт илрүүлэгт хамруулах ажлыг өрнүүлсэн. Үүний үр дүнд хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл хамгийн их байгаа нь судалгаагаар гарсан. Иймд Ерөнхий сайдын шийдвэрээр улсын хэмжээнд "Эрүүл шүд-Эрүүл хүн хөтөлбөрийг эхлүүлээд байна. 

Arslan.mn

  • Иргэнээс биш эрүүл мэндийн даатгалаараа урьдчилан сэргийлэх үзлэг хамрагддаг тогтмол жишгийг бий болголоо. 
  • Эрт илрүүлгийн бас нэг зорилго нь цар тахлын дараа иргэдэд зонхилон тохиолдох шинжийг давхар судлах, "Ковид" цар тахлын дараа аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх давхар ач холбогдлыг агуулжээ. 
  • Эрт илрүүлгийн явц дээр дүн шинжилгээ хийж эрүүл мэндийн салбарын хүний нөөц, эмч мэргэжилтнүүд аль аль салбар, чиглэлд дутагдалтай байгааг тооцон хариу арга хэмжээ авах ажлыг мөн эхлүүлжээ. 
  • Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдээс 7808 нь хавдрыг эрт үед нь мэдэж, эмчилгээнд цаг алдалгүй орсон талаар эрүүл мэндийн эмч, мэргэжилтнүүд хэлж байв. Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээний гол зорилго нь иргэдийн эрүүл мэндэд анхаарал хандуулж буй бол нөгөө талаас иргэд өвчнөө эрт оношлуулж, үзлэг шинжилгээнд хамрагдаж улмаар өөрийгөө эрсдэлээс хамгаалах юм. Тиймдээ ч эрт илрүүлэгт хүн бүр хамрагдаж, үүсэж болзошгүй аюулт өвчнөөс өөрийгөө хамгаалах хэрэгтэй байна. 

Arslan.mn

  • Иргэдийнхээ эрүүл мэндийн нөхцөл байдал дээр тулгуурлан “Нийгмийн эрүүл мэнд”-ийн асуудал давхар хөндөгдөж, Ерөнхий сайдын зүгээс нийгмийн эрүүл мэндийн хуулийн төслийг бэлдүүлэх ажлыг эхлүүлжээ. 
Энэ бүхнээс харахад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хамгийн үр дүнтэй ажил нь “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх” ажил гэдгийг иргэн бүр дуу нэгтэй хэлж буй. Цаашид ч уг ажил үргэлжлэх бөгөөд Монгол Улсын иргэн бүр жилдээ нэг удаа эрүүл мэнддээ анхааран эрт илрүүлэгт орж хэвшиж эхэлсэн нь үүний нэг том үр дүн гэдгийг онцолъё.  

Arslan.mn

Абан ёсны тоо баримтаас харвал, иргэн бүрийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх энэхүү эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо эхэлснээс хойш 1 жил зургаан сарын хугацаанд улсын хэмжээнд 1,298,710 хүн бүрэн оношилгоонд хамрагдсан бөгөөд энэ нь нийт хамрагдвал зохих хүн амын 38.6 хувийг эзэлж байна.

Үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 

  • 0-17 насны хүүхэд 675,746 буюу 52.0 хувь
  • 18-аас дээш насныхан 622,964 буюу 48.0 хувь байгаа юм. 

Эрт илрүүлэг, үзлэг оношилгоогоор хавдрын 7,808 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 46-60 насныхны дунд хамгийн өндөр буюу 3,234 тохиолдол, түүний араас ид хийж бүтээх насныхан буюу 31-45 насныхны дунд 2,351 хавдрын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. 

Хавдрын сэжигтэй тохиолдлыг өвчлөлөөр ангилбал:

  • Элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн -288
  • Ходоодны өмөн -256
  • Хөхний өмөн –70
  • Улаан хоолойн өмөн -61

Түүнчлэн хүүхдийн өвчлөлийн дунд хортой болон хоргүй хавдрын 277 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 0-5 хүүхдийн 64 тохиолдол, 6-17 насны хүүхдийн 213 тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайлбал, 0-5 насны хүүхдүүдийн дунд,

  • Эр бэлэг эрхтний хорт хавдар-13
  •  Хамрын хөндий ба дунд чихний хорт хавдар-5
  • Гүйлсэн булчирхайн хорт хавдар-3 тохиолдол илэрсэн байна.

6-17  насны хүүхдүүдийн дунд,

  • Гүйлсэн булчирхайн хорт хавдар-18
  • Хамрын хөндий ба дунд чихний хорт хавдар-10
  • Нүд ба түүний дайврын хорт хавдар-6 тохиолдол тус тус илэрсэн байна.

Arslan.mnҮзлэгт хамрагдсан иргэдийн 

  • Эрэгтэйчүүд-571,134 буюу 44.0 хувь нь
  • Эмэгтэйчүүд-727,576 буюу 56.0 хувь нь байна. 

Байршлаар нь харуулбал :

  • Улаанбаатар- 653,328 буюу 50.3 хувь 
  • Орон нутаг- 645,382 буюу 49.7 хувь байна. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654233
0 эможи

Зочин
2024-01-24 00:33
Мэдэхгүй юмдаа сайхан сайхан залуучуудыг хавдар энэ тэр гээд хангаж хэрчээд үхэл рүү түлхээд ч байх шиг ёстой бүү мэд нэг л хачин гэхдээ эрт илрүүлдэг энэ тэр гээд яадгийн хүн нэг л үхнэ 2 үхэхгүй эээ. Харамсаад л байнадаа ЧИНБҮРЭН ГУАЙ НЭГ Л БИШДЭЭ НЭГ Л БИШ
Батхишиг
2024-01-24 00:06
Энэ бол ямар ч мөнгөн дүнгээр тооцоолж хэлэхийн арга үгүй сайн ажил байлаа.Ямарч
keyboard_arrow_up