ЭСЯ: Вьетнам руу цагаан сараас хойш ВИЗГҮЙ зорчино

2024 оны 1 сарын 09

Arslan.mn

Монгол, Вьетнам иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр батлагдсан. Өөрөөр хэлбэл энгийн гадаад паспорттой монгол иргэд Вьетнам улс руу 30 хоног визгүй зорчих юм. Гэвч өнөөдрийн байдлаар хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаа хараахан шийдэгдээгүй байгааг ЭСЯ-наас мэдээлсэн байна.

Тодруулбал, "Вьетнам Улсад аяллын зорилгоор зорчиж буй иргэдэд дараах анхааруулгыг хүргүүлж байна. Үүнд,

2023 оны 12 дугаар сарын эхээр “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгоход шаардагдах дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг Монгол Улсын Засгийн газар хангаж, вьетнамын талд зохих журмын дагуу мэдэгдсэн билээ.

Одоогийн байдлаар вьетнамын талын холбогдох эрх бүхий байгууллагуудын зүгээс дотоодын хууль тогтоомжийн процедураа хараахан дуусгаагүй байгаа тул тус хэлэлцээр уламжлалт сар шинийн баяраас өмнө хүчин төгөлдөр үйлчлэхээргүй байгаа болохыг үүгээр мэдэгдэж байна.

Хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг албан ёсоор жич мэдээлэх болно. Тэр хүртэл Вьетнам Улсыг зорьж буй иргэд Та бүхэн аяллаа сайтар төлөвлөж, тус улсад зорчихоос өмнө 10-аас доошгүй хоногийн өмнө цахим визээ мэдүүлж авсны дараа ирэхийг үүгээр зөвлөж байна" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653885
0 эможи

keyboard_arrow_up