Ж.Ганбаатар: АИ92 шатахууныг “Шунхлай“, “Содмонгол“, “Петровис“, “Монсуль“, “Синчи-Ойл“, “Газ-Ойл“ гэсэн газраар түгээж байна

2023 оны 12 сарын 27

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.12.27/ боллоо. Хуралдааны дараа УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар нар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "ШӨХТГ-тай хамтарч шатахуун колонкуудад хяналт шалгалт хийсэн. Яамнаас шалгаж байгаа, түүнээс шууд шаардлага тавих эрх байхгүй. Өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулалттайгаар дараалал үүсгэх зүйл явсан. Үүнийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн, шалгаж байгаа. Шунхлай, Содмонгол, Петровис, Монсуль, Синчи-Ойл, Газ-Ойл зэргээр АИ92 шатахууны түгээлт хийж байна. Бусад колонкод АИ92 байхгүй байна. Гэхдээ нөөц хангалттай бий" гэлээ. 

Мөн тэрбээр "Монгол Улсын АИ92 бензиний дундаж хэрэглээ 53,000 тонн байдаг ч сүүлийн үед нэмэгдээд 60,000 тонн болсон. АИ92 бензиний нийлүүлэлт 100 хувь ОХУ-аас хамаардаг. Хятадаас АИ92 бензин авдаггүй.

Арванхоёрдугаар сард нийт 71,000 тонн АИ92 бензинийг ОХУ-аас захиалснаас өнөөдрийн байдлаар 52,000 тонн АИ92 орж ирсэн байна. 52,000 тонн АИ92 манай улсад хэдийн орж ирээд, гаалийн бүрдүүлэлт хийгээд буусан тоо.

ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс 253 вагон АИ92 бензин ачигдаад Монгол руу ирж явна.

Манай дундаж хэрэглээнээс 10,000 тонноор илүү АИ92 бензин энэ сард багтаж орж ирнэ гэдгийг иргэддээ хэлье.

АИ95 бензинийг 880 ам.доллароор нийлүүлдэг байсан бол 837 ам.доллар болж, үнэ буурсан байгаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
653653
4 эможи

даваа
2023-12-27 14:09
М ойл эмх цэгцтэй хамгийн сайн түгээлт хийж байсан ,Шунхлай , Сод монгол , Мт колонкууд түгээлт хийхдээ эмх цэгцгүй хаанаас нь дугаарлаж бгаа нь мэдэгдэхгүй хэдэн давхар дугаарлуулж бгаад дууссан гэх жишээтэй М ойл түгээгч нь гарч ирээд 20 машинр таслаад сүүлийн машинд хэлэх жишээтэй ажлын эмх цэгц мэдрэгдсэн шүү эндээс
даваа
2023-12-27 13:57
М ойл хамгийн сайн түгээж бгаа ш д яагаад нэр нь байхгүй бна
keyboard_arrow_up