ГХЯ: Вьетнам Улс руу визгүй зорчих хэлэлцээр хэрэгжиж эхлээгүй байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад энэ оны 11 дүгээр сарын 1-5-ны өдрүүдэд хийсэн төрийн айлчлалын үеэр Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан.
Тус хэлэлцээр нь одоогоор хүчин төгөлдөр болоогүй тул Вьетнам Улс руу зорчих иргэд зохих ангиллын визийг авч аялахыг ГХЯ-наас зөвлөж байна. Тус улс руу 30 хоногоос доош хугацаагаар зорчихоор төлөвлөж байгаа иргэд цахим виз, 30 хоногоос дээш хугацаанд зорчих бол ЭСЯ-нд нь хандан виз авах зохицуулалттай. Виз хэрхэн мэдүүлж, авах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.vietnamimmigration.com/mongolian/embassy-of-vietnam-in-mongolia-mn/ холбоосоос орж үзэх боломжтой.
Харилцан визгүй зорчих хэлэлцээр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ГХЯ-наас хугацааг тухайн үед нь мэдэгдэх аж.