“Шатахууны нийлүүлэлтээ ОХУ-аас нэмэгдүүлсэн. Тоон мэдээллийг Ж.Ганбаатар сайд өгөх байх“
2023 оны 12 сарын 25
Шатахууны нийлүүлэлтийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд тайлбар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Шатахууны тухайд, ОХУ-аас нийлүүлэлтээ нэмэгдүүлсэн. Нарийн тоон мэдээллийг Ж.Ганбаатар сайд өгөх байх. Монгол Улс Ангарскийн үйлдвэрээс шатахуунаа голлон нийлүүлдэг. Нэгдүгээрт, Ангарскийн үйлдвэр засварт орсон. Хоёрдугаарт, ОХУ-д дотоодын хомсдол бий болсон учраас тодорхой хэмжээний хориг тавьсан шалтгаанаас болж, нийлүүлэлтийн асуудал гарсан. Харин одоо нөхөж татан авалтаа хийж байгаа. Гэхдээ энэ хэмжээ нь хоригийн өмнөх хэмжээндээ хүрч чадахгүй байгаагаас гадна төмөр замын хүчин чадал ч нөлөөлж байна" гэлээ.
Түүний хувьд Орос-Монголын Засгийн газрын хамтарсан комиссын дарга юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
653600
0 эможи
Зочин
2023-12-25 20:14
Зочин
2023-12-25 20:11
2024 онд ман ан-ыг бүү сонго.зөв боловсролтой зөв хүнийг сонгох хэрэгтэй
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс