Б.Чойжилсүрэн: Дүүргүүдэд ээлжилж 2-3 цагаар цахилгааны хязгаарлалт хийнэ
Нийслэлд оройн цагаар цахилгаан эрчим хүч хэсэгчлэн тасрах болсон.
Энэ асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Уржигдар оргил ачааллын цагаар төвийн эрчим хүчний системийн хэрэглээ 1,618 МВт болсон. Тэр үед хэрэглэгч дунд тодорхой хэмжээний хязгаарлалт хийсэн. Энэ нь манай хэрэглээ хэт өсөж байгаагаас шалтгаалж байна.
Мөн хэт хүйтэн болж байгаагаас системд гэмтэл гарах тохиолдол бий.
Хэрэглэгч нарыг ангилан зургаан багц гаргасан. Нэг эсвэл хоёр долоо хоногт нэг удаа хязгаарлана. Ингэхдээ тэнцвэртэй хуваарилж, аль болох хүндрэл, хөлдөлт үүсгэхгүй байхад анхаарна. Хязгаарлалт 1-2 цаг, ихдээ гурван цагаас хэтрүүлэхгүй.
Энэ долоо хоногт хязгаарлалт хийсэн дүүргүүдэд ирэх долоо хоногт хийхгүй гэх мэтээр зохицуулна.
Хөлдөлт үүсэхгүй байх ёстой."гэв.