“2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд ЭТТ компанийн хувьцааг эзэмшүүлнэ“
2023 оны 12 сарын 20
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Тэрбээр " Засгийн газраас УИХ-д өнөөдөр өргөн барих гэж байгаа тогтоолын төсөлд дараах агуулгыг тусгасан.
"ЭТТ" ХК-ийн 34 хувийг Монголын нийт ард иргэд бүрэн эзэмших шийдвэрийг гаргаж байна.
Монгол Улсын 2.5 сая гаруй иргэн "ЭТТ" ХК-ийн 18.04 хувийн хувьцааг эзэмшиж байгаа бол шинээр 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд хувьцаа эзэмшлийн асуудлыг жигд хүртээх шийдвэрийг гаргахаар тогтоолын төслөө өргөн барилаа" гэв.
Энэхүү тогтоолын төсөлд гурван агуулга бий. Үүнд:
- "ЭТТ" ХК-ийн 34 хувийг Монголын ард түмэн нийтээр эзэмших эхний шийдвэр
- "ЭТТ" ХК-ийн хувьцаа нь цаашид шинээр төрсөн болон шинээр Монгол Улсын харьяат иргэн болсон бол хувьцаа эзэмшигч болгодог байх тогтолцоог улсын бүртгэлтэй хамтарч бий болгоно.
- Энэхүү хувьцаа нь өвлөгддөггүй, хөрөнгийн биржээр арилжаалагддаггүй. Өөрөөр хэлбэл хоёр дахь зах зээлд гардаггүй учраас Монгол Улсын иргэн харьяатаас хасагдсан болон нас барсан тохиолдолд хувь хувьцаа эзэмшигчээс хасагдах зохицуулалтыг хийх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
653540
3 эможи
Зочин
2023-12-20 17:47
Ноогдол ашиг гэж өгсөн юмуу,
Зочин
2023-12-20 14:57
Хувьцаатай нэртэй ногдол ашиг юу ч байхгүй.Дарга нар нь дээгүүрээ идээд уучихдаг.Энэ Амарбаясгалан хүртэл нүүрсний рэрэгт холбоотой баяжсан нөхөр яаж ингэж ярьж чадаж байна аа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс