Б.Чойжилсүрэн: Маргаашнаас эхлэн шаардлагатай тохиолдолд цахилгаан эрчим хүчийг хязгаарлана

2023 оны 12 сарын 13

Arslan.mn

Сибирт хүйтэрч, Галуут нуурын станцын 2 блокын засвар дуусаагүй шалтгаанаар ОХУ-аас манайд нийлүүлдэг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон тодорхой хугацаагүйгээр хязгаарлахаа мэдэгдсэн талаар бид мэдээлсэн.

Тэгвэл тус асуудлаар Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн " 2023 оны 12-р сарын 12-ны 16.00 цагт ОХУ-ын Монгол Улсад эрчим хүч нийлүүлэгч тал мэдээлэл ирүүлсэн. Одоо 345 МВт хүртэл эрчим хүч нийлүүлж байсан. Гэтэл эрчим хүчний системийн доголдлоос шалтгаалан 150 МВт-аас дээш өгч чадахгүй болсноо мэдэгдсэн.

"Маргаашаас эхлээд цахилгаан эрчим хүчийг шаардлагатай тохиолдолд хязгаарлахаас өөр аргагүй болсон. Нөхцөл байдал хэзээ зүгээр болохыг хэлж мэдэхгүй. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653423
0 эможи

keyboard_arrow_up