Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотоос захиалгагүй, падаангүй дизель түлш гаргахыг хориглолоо

2023 оны 12 сарын 11

Arslan.mn

Шатахууны хомсдол үүсэж, иргэд шөнө дөл болтол дугаарлан байж, авч байна.

Шатахууны нөхцөл байдлын талаар  УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар "Энэ сард БНХАУ-аас 31,500 тонн дизель түлш захиалсан. Энэ түлшний эхний 5,000 тонн нь өнөөдөр ирнэ. Дизель түлшний нөөцлөлт их байна. ШТС-дад бөөний үнээс хямд зарж байгаа учир колонкуудаас бөөнөөр нь авч дамлан шаглах процесс байна.

Тиймээс Улаанбаатар хотоос падаангүй буюу ямар нэгэн захиалгагүй дизель түлш хөдөө орон нутаг руу гаргахыг өнөөдрөөс хориглож байна.

ШТС-уудаас том, жижиг түгээлтийн машинууд авч байгааг харж байгаа байх.

ОХУ-ын хориг зөвхөн Монголд тавьсан хориг бус. Дэлхийн зах зээл дээр бензин болон, дизель түлшний үнэ унаж байна.

Дизель түлшийг ОХУ-аас арваннэгдүгээр сард нэг тонныг үнэ 930 доллароор нийлүүлж байсан. Энэ сард нэг тонныг нь 855 доллароор авч байна. БНХАУ-аас 1,080 доллароор авч байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653325
0 эможи

keyboard_arrow_up