С.Бямбацогт: Орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлэхээр ажиллаж байна
Сүүлийн үед нийгмийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Буянт-Ухаа нисэх буудлын зориулалтыг өөрчилж, газрыг нь дуудлагаар зарах гэж байна гэх мэдээлэл гарч буй.
Энэ талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт “Тийм зүйл огт байхгүй. Буянт-Ухаа нисэх буудлыг цаашид урт хугацаанд нь нисэх буудал чиглэлээр нь ашиглана. Засгийн газар орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлэх асуудлаар концесс эзэмшигч нартай хэлэлцээ хийхээр ажиллаж байна.
Монголын иргэний нисэхийн салбарын үе үеийн мянга мянган ажиллагсдын хөлс хүч хөдөлмөр шингэсэн энэ нисэх буудлыг цаашид урт хугацаанд нь нисэх буудал чиглэлээр нь ашиглана.
Мөн НҮБ-ын хүмүүнлэгийн нислэгийн Зүүн Азийн ХАБ болгохоор зорьж байгааг хэлье. Буянт-Ухаа нисэх буудлын орчимд зөвхөн агаарын хөлгийн техникийн засвар үйлчилгээний зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтаар БХЯ, ХХЕГ, МИАТ, Хүннү Эйр, Sky Jet, Sky Charter Mongolia гэсэн газруудад улсын тусгай хэрэгцээний газрыг тодорхой нөхцөл зориулалтын дагуу ашиглуулах асуудлыг ярьж байна” гэв.