С.Амарсайхан: Ихэнх нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл үүсээд байна
УИХ-ын намрын ээлжит чуулган Төрийн ордонд болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийт нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл сонсож байна.
Хүнс, хөдөө аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Энэ жил Монгол Улсын нутаг дэвсгэрийн 50 хувь нь зудын өндөр эрсдэлтэй гэсэн тооцооллыг мэргэжлийн байгууллагууд гаргасан. Нийт 10 аймгийн 22 сум цагаан зуд, найман аймгийн 26 сум цагаанаар зудархуу нөхцөлд шилжсэн.
Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндрэх магадлалтай байгаа тул малчдыг мал, махаа эдийн засгийн эргэлтэд оруулж, эрсдэлийг бууруулахыг Улсын онцгой комиссоос уриалж байна.
8.8 мянган малчин өрхийн 7.8 сая мал отроор өвөлжихөөр байгаа нь өнмөх оноос 1.9 саяар буурсан үзүүлэлт. 2023 он гарсаар 70 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсны 40 хувийг дулааны аргаар боловсруулсан. Нийслэлчүүдийн ирэх хаврын хэрэгцээнд 8000 тонн мах нөөцөнд бэлтгэх ажлыг зохион байгуулж байна. 11-р сарын 27-ноос 12-р сарын 3-нд өвлийн идэш арга хэмжээг 12 байршилд зохион байгуулж байна " гэв.