Ж.Ганбаатар: Түлш, шатахууны нийлүүлэлтийг “сайжруулж өгөөч“ гэж ГУЙНА

2023 оны 12 сарын 01

Arslan.mn

Түлш, шатахууны нийлүүлэлтийн асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.

Энэ үеэр тэрбээр "Хоёр орны Засгийн газар хоорондын комиссын Оросын талын даргыг би урьсан. Монголын талын дарга Ч.Хүрэлбаатар сайд, Ерөнхий сайд, мөн надтай уулзана. Ингэж уулзахдаа түлш, АИ-92 шатахууны нийлүүлэлтийг сайжруулж өгөөч гэж гуйна. Тээвэрлэлтийн хувьд асуудал байгаа. ОХУ-аас өвлийн түлшинд зөвхөн томоохон төрийн өмчит компаниудаараа дамжуулаад Монгол руу экспорт хийж байгаа. ОХУ-аас Монголд огт хориг тавиагүй. Өвлийн дизель түлш орж ирж л байгаа, хоригтой байсан бол орж ирэхгүй.

Нэг тонн түлшийг ирэх сард БНХАУ 1090, ОХУ 855 ам.доллароор нийлүүлэх боломжтой гэсэн үнэ өгсөн. Үүнээс харахад өнөөдөр байгаа үнээсээ ОХУ багассан үнэ санал болгосон. Тийм учраас би үнэ буурч байгаа, битгий нөөцлөөрэй гэж хэлээд байгаа. Тасалдал огт байхгүй, хэрэглээгээ гүйцэхгүй байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
653116
1 эможи

Ж.Ганбаатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up