Д.Амарбаясгалан: ЭТТ-д БЭТ томилсноос хойш 32.8 сая тонн нүүрс борлуулж, 3.3 их наядыг төсөвт төвлөрүүлсэн

2023 оны 11 сарын 29

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийг сунгаж, шинээр бүрэн эрхт төлөөлөгч томиллоо. Засгийн газраас өнгөрсөн жил бүрэн эрхт төлөөлөгч томилох шийдвэр гаргасан бол 2023 онд энэ төлөөлөгчийг 6 сарын хугацаагаар сунгаж ажиллуулахаар болсон. Ингээд эхний бүрэн эрхт төлөөлөгчийн ажиллах хугацаа дуусгавар болсон тул дахин томилж байна.

Өнгөрсөн хугацаанд тус компанийн талбайгаас нүүрс дутсан асуудлыг бүрэн шийдвэрлэж, асуудлыг цэгцэлсэн. "ЭТТ" ХК нүүрсээ биржээр тогтмол борлуулж байна. Мөн компанийн өр төлбөрийг барагдуулж, ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Нууцад хамааруулсан байсан гэрээнүүдийг ил болголоо. Түүнчлэн хууль зөрчсөн байж магадгүй тохиолдлуудыг хуулийн байгууллагад шилжүүлж, шалгуулж байна.

БЭТ томилсноос хойш 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тонн нүүрс борлуулсан. Монгол Улсын хэмжээнд экспортын нүүрсний хэмжээ 62 сая тоннд хүрсэн. Энэ оны гүйцэтгэлээр 65 саяас дээш тонн нүүрс гаргахаар байгаа." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653069
0 эможи

keyboard_arrow_up