Б.Энхбаяр: Хууль дагасан нийт 2000 гаруй журмыг шууд хүчингүй болголоо
2023 оны 11 сарын 29
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "ХЗДХЯ-нд бүртгэлгүй буюу баталчхаад Хууль зүйн яаманд бүртгүүлээгүй 850 журам байгаа нь тогтоогдлоо. Нийт 2,500 журмаас тусдаа 800 журам байна гэсэн үг. Ийм учраас сая Ерөнхий сайд улс төрийн шийдвэр гаргасан.
- Нэгдүгээрт ХЗДХЯ-нд бүртгэлгүй 850 журмыг шууд хүчингүйд тооцно.
- Хоёрдугаарт захиргааны хэм хэмжээний актын бүртгэлтэй, гүйцэтгэх эрх мэдлээс баталсан журмыг хоёр дахин багасгаж, 1,200 гаруй журам хүчингүй болж байна.
Эдгээр журмыг яам, агентлагаар нь авч үзэхэд 2,300 журмын 33 хувийг нь сайд нар баталжээ.
Засгийн газраас 600 гаруй журам баталсан байна. Тодруулбал:
- Байгаль орчин, аялал жуулчлалын яам 89
- Барилга хот байгуулалтын яам 146
- Сангийн яам 88
- Хууль зүй, дотоод хэргийн яам 91 гэх мэтээр хамгийн олон журам баталжээ.
Түүнчлэн УИХ-ын харьяа байгууллагууд 143 журам баталсан байна. Эндээс хамгийн олныг нь дурдвал Санхүүгийн зохицуулах хороо 66, Монголбанк 36 журам баталжээ" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
653068
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс