ЗГ: Ахлах ангийнхны II улирлын амралтыг 7 хоногоор урагшлуулах асуудлыг танилцуулсан

2023 оны 11 сарын 29

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулсан эсэх талаар мэдээлэл өглөө.

Энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээгүй. Амралтын хуваарийг өөрчлөх бүрэн эрх нь БШУ-ны сайдад бий.

Сурагчдын хоёрдугаар улирлын амралт буюу 2024 оны нэгдүгээр сарын 8-28-ныг хүртэл бага, дунд ангийн сурагчдын амралтын хуваарь хэвээр байна.

Ахлах ангийн сурагчдын амралт нэгдүгээр сарын 15-28-ны хооронд байгааг долоо хоногоор урагшлуулж, бага, дунд ангитай адилтгаж, амрах асуудал судлагдаж байгааг сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. " гэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
653067
4 эможи

keyboard_arrow_up