Ерөнхий сайд шүүх байгуулах асуудлаар УИХ-ын чуулганд мэдээлэл хийнэ

2023 оны 11 сарын 24

Arslan.mn

Өнгөрөгч Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барихаар тогтлсон билээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийхээр болжээ.

Эргэн сануулахад, тус хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж шүүхийн шатлалын үндсэн тогтолцоог хөндөхгүйгээр шүүхийн харьяалал, байрших газар, зохион байгуулалтыг өөрчлөх замаар иргэний шүүхэд хандах эрхийн баталгааг хангах, иргэнд үзүүлэх шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээмжтэй, үр нөлөөтэй анхан болон давж заалдах шатны шүүх байгуулах зорилготой талаар хууль санаачлагчид мэдээлсэн. Төсөлд Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүх байгуулна. Мөн нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх байгуулахаар тусгасан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652937
0 эможи

Оюунэрдэнэ та ард түмний амьдрал, нийгмийн асуудал утаагаар ард түмний өмнө бодитой ажил хий. Нүүрс,
2023-11-28 14:11
Оюунэрдэнэ та ард түмний амьдрал, нийгмийн асуудал утаагаар ард түмний өмнө бодитой ажил хий. Нүүрс,
Зочин
2023-11-24 11:02
30 ЖИЛИЙН ХУГАЦААНД ААЛЗНЫ ТОР ШИГ ХЭРЭН ТОГТСОН АВИЛГА, АЛБАН ТУШААЛЫН ХҮНД СУРТАЛ, ТАНИЛ ТАЛЫН ЭРХ МЭДЭЛ, ШҮҮХЭД ТОГТСОН БҮЛЭГЛЭЛИЙН ЭСРЭГ ТЭМЦЭЖ ШИНЭ МОНГОЛЫН ТӨР БАЙГУУЛАХААР ЗҮТГЭЖ БАЙГААД ТАНАЙ ЗАСГИЙН ГАЗАРТ БАЯР ХҮРГЭЕ.
keyboard_arrow_up