С.Амарсайхан: Төрийн худалдан авах ажиллагаа, хувийн байгууллагын мэдээллийг цахимжуулна
Засгийн газрын 2024 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнүүдээ танилцуулсан ба ирэх долоо хоногоос томоохон ажлуудаа эхлүүлэх талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ.
Тэрбээр "Ирэх онд төсвийн хөрөнгө оруулалтаар 692 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээс 148 нь орон нутагт, 237 нь төрийн худалдан авах ажиллагааны газарт, аймаг нийслэлд 300 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгагдсан.
Мэргэжлийн гүйцэтгэгчидтэй уулзах ба энэ жилээс төрийн худалдан авалтад стандартыг нэвтрүүлнэ. Өөрөөр хэлбэл чанарыг эрхэмлэж худалдан авалт хийнэ. Сургууль, цэцэрлэгийн барилга баригддаг ч стандартаа мөрдөөгүйгээс болоод хугацаа алддаг, зогсдог сул тал бий. Төрийн худалдан авах ажиллагаа, хувийн байгууллагын мэдээллийг цахимжуулна" гэлээ.