Б.Дэлгэрсайхан: Улаанбаатар хотын иргэд 2028 оноос метрогоор зорчдог болно

2023 оны 11 сарын 22

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Метро барихтай холбоотой түүхэн шийдвэрийг Засгийн газар гаргасан талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан танилцууллаа.

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар метро буюу их хэмжээний багтаамжтай тээврийн хэрэгслийн танилцуулгатай холбоотой үүрэг өглөө. Эдгээр тээврийн хэрэгслийн ТЭЗҮ, зураг төслийн санхүүжилтийг нийслэлээс шийдүүлээд ойрын хугацаанд гаргах чиглэл авсан. Метроны ТЭЗҮ олон жилийн өмнөөс хийгдэж ирсэн.

Метро барих хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газар шийдэж өгөхөөр боллоо.

Чиглэлийн хувьд Амгалангаас Яармагийн дэнж хүртэл газар доогуур метроны 22.3 километр зам барих ажлыг хийх төслийг танилцуулж байгаа.

Эдгээрийг үндэслэн шинэ ТЭЗҮ-г богино хугацаанд хийх боломж бүрдэж байгааг танилцууллаа. Метро барьж байгуулах шийдвэр Засгийн газрын түвшинд анх удаа гарч байна. Олон жил дуншиж ирсэн асуудалд Засгийн газар түүхэн шийдвэр гаргалаа. 2024 оны зургадугаар сард метро барих ажлыг нээж, 2027 онд барилгын ажлыг дуусгаад, 2028 онд метроны ажил дуусна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652895
1 эможи

Ц.Эрдэнэбат
2023-11-22 18:03
Аль 2010 онд метро ашиглалтад орно!гэсэн. Хугацаа нь сунасаар...хойшилсоор...хачир нэмэгдэн дүүжин болсон. Одоо хэн ч итгэхээ болиод, модноос гарч дээ...ккк
keyboard_arrow_up