Төлбөртэй бүсийн заалтаа буцааж, оронд нь машины татварын дээд хэмжээг 2 ДАХИН нэмэгдүүлнэ

2023 оны 11 сарын 22

Arslan.mn

Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. 

 Уг хуулийн төсөлд  Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл замыг төлбөртэй бүс болгож, төлбөртэй бүст зорчиход 0-27 мянган төгрөг авах зохицуулалтыг НИТХ-ын журмаар баталгаажуулахаар оруулж ирсэн нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байсан.

Харин төлбөртэй бүст зорчиход төлбөр авах тухай заалтыг Хотын дарга Х.Нямбаатар эргүүлэн татсан талаар бид  өчигдөр  мэдээлсэн.

Тэгвэл төлбөртэй бүс заалтаа буцааж татаж, оронд нь машины татварын дээд хэмжээг 2 ДАХИН нэмэгдүүлэхээр болжээ.

Тодруулбал, Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр /2023.11.21/ Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцсэн. 

Энэ үеэр Түгжрэлийн бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан хуулийн төслийг танилцуулах үеэр "  Улаанбаатар хотод бүртгэлтэй суудлын авто машины татварын дээд хэмжээг 2 дахин нэмэгдүүлэхээс гадна уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын гэрээ конвенцын дагуу Монгол Улс нүүрс хүчлийн хийг хязгаарлах бодлогын хүрээнд нүүрсхүчлийн хийн оногдуулдаг шууд татвар болон агаарын бохирдлын төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгалаа” гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх машины татварын дээд хэмжээг 2 ДАХИН нэмэгдүүлэхээр болсон гэсэн үг.

Товчхондоо, төлбөртэй бүст зорчиход төлбөр авах тухай заалтыг  эргүүлэн татсан нь  сонгууль угтсан улс төр, иргэдийн шүүмжлэлээс зугтсан хэрэг үү, эсхүл иргэдэд сонголт өгсөн мэтээр дараагийн татвараа нэмэх гэсэн "урхи, занга"  байсан уу гэдгийг харах л үлдлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
652878
3 эможи

Од
2023-11-23 11:50
Зөв зөв Баян жолооч нарт юу ч биш биднийг таксинд шулсан мөнгөөрөө төлчихнө ш дээ
Зочин
2023-11-22 14:42
ard tumnee zovoohoos oor sedel alga uu mulguu gar
keyboard_arrow_up