Гашуунсухайт боомтын барилга, угсралтын ажил 44 хувийн гүйцэтгэлтэй байна

2023 оны 11 сарын 19

Arslan.mn

Засгийн газраас хэрэгжүүлж буй Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн нэгжээс хилийн 13 боомтын ТЭЗҮ болон зураг төслийн ажлуудыг гүйцэтгэж байна. Хилийн боомтуудын ТЭЗҮ болон зураг төслийн ажлын гүйцэтгэл:

Сүмбэр боомт: 90 хувь,

Баянхошуу: 90 хувь,

Ханх:100 хувь,

Ульхан: 98 хувь,

Булган: 92 хувь,

Ханги: 89 хувь,

Хавирга: 100 хувь,

Шивээхүрэн: 100 хувь,

Бургастай: 98 хувь,

Цагааннуур: 98 хувь,

Арц суурь: 30 хувь,

Эрээнцав: 20 хувь,

Цагаандэл-Уул: 70 хувьтай байна.

Бүтээн байгуулалт хийгдэж буй боомтын хувьд Замын-Үүд боомтын зорчигч тээврийн терминалын барилгын ажил бүрэн дуусаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй бол ачаа тээврийн цогцолборын барилгын ажлыг өнгөрөгч аравдугаар сард улсын комисс хүлээж авчээ. Мөн Гашуунсухайт боомтын барилга угсралтын ажил 44 хувийн гүйцэтгэлтэй байна хэмээн Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652826
0 эможи

keyboard_arrow_up