Д.Амарбаясгалан: МҮХАҮТ 21 аймагт салбартай болно

2023 оны 11 сарын 08

Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барихаар боллоо. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийн хамт МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгч болон удирдах бүрэлдэхүүнтэй зөвлөлдөх уулзалтыг анх удаа зохион байгуулсан юм.

Зорилго нь бизнесийн орчныг дэмжих, тэтгэх эрх зүйн орчинд томоохон өөрчлөлтийг бий болгож өгөх зэргээр санал солилцсон. Энэ дагуу эрх зүйн орчинд нь тав орчим хуулийг багцаар нь шинэчлэх ажлыг хэрэгжүүлэхээр болсон.

МҮХАҮТ нь 21 аймаг, Улаанбаатар хотод салбартай. Хуулийн шинэчлэлээр танхимыг бүрдүүлж буй салбар танхимууд буюу мэргэжлийн холбоод салбар бүрийг төлөөлдөг болно" гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652618
0 эможи

keyboard_arrow_up