Л.Оюун-Эрдэнэ намын бүлгийнхээ хурал дээр ноцтой “МЭДЭГДЭЛ” хийжээ

2023 оны 11 сарын 07

Arslan.mn

Гадаа гудамжинд жавар тачигнаж эхэлсэн. Харин төрийн ордон дотор улс төр халуурсан хэвээр байгаа бололтой. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаан нэлээд ширүүн уур амьсгалтай болжээ. Бүлгийн хуралдаанаар Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг хэлэлцсэн байна.

Тэр үеэр зарим гишүүн “Дэмжихгүй” гэсэн эсрэг байр суурь илэрхийлжээ. Үүнд нь Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бухимдсан байна. Бүлгийнхээ гишүүдэд нэлээд ширүүн үг  хэлжээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр ноцтой “мэдэгдэл” хийжээ.

Л.Оюун-Эрдэнэ “Авлигачид Эрүүгийн хуулиас айхгүй байна. Шүүх дээр очоод аргалчихна. Аль нэг дарга нь гаргачихна. Эсвэл шүүх магадлангаар суллачихна. Дараа нь өршөөгдөнө. Ингэж боддог болчихоод байна. Энэ авлигыг айдасгүйгээр хийхэд нөлөөлсөөр ирсэн. Авлигачдад хүмүүнлэгийн байгууллага шиг удаан явлаа. Тиймээс Эрүүгийн хуулийг авлигын гэмт хэрэгтэн магадлангаар суллагдахгүй, ялыг бүтэн эдэлдэг болгох саналыг Засгийн газраас оруулсан. Тэр утгаар нь гишүүд дэмжих ёстой. Битгий өөрсдийгөө бодож, хуулийн үзэл санаа бөөрөнхийлөөд бай” гэсэн байна. Мөн тэр үеэр зарим гишүүнийг “...МАН-аас хөөнө” гэж хэлжээ.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
652576
16 эможи

Зочин
2023-11-09 13:51
Ямарч үн дүнгүй бэлэн юм ярьпаг Худалч, жүжүигчин. Бас хулгайч. Харин чОюунэрдэнийг зайлуулж бодь хүн тавих ёстой. Нэг ёсондоо херо Баатар улс орныг удирдаад байна. Манайхан жүжүигт итгээд байх юм. Хөгжлийн бак, Эрдэнэс Тавантоглой, Төмөрзам, эрдэнэт уран цэцэн ярьсан, ер түүний ярьсан, үлгэрээс олигтой арга хэмжээ авч илрүүлсэн юм байна уу. Нямбаатар мөн адил Энэ хоёр үеээл улс орноор, ард түмнээр ёстой тоглож ₮гөлөг төөрүүлж байна" даа. Бид мэднэ. -Таван шударга" гэж нэг ардуудыг хүйтэндталбайд жагсааж худлаа ярьсаныг санаж байгаа биз дээ. Мөн жагсаал хийх гэж хүмүүс талдбайзд гарахаар "та нартай хамт шүү" гэж хэлдэг: Энэ хүний муу санаа, заль мэх хэтэрлээ
Зочин
2023-11-08 14:35
Ерөнхий сайдаа бүрэн дэмждэг шүү
059
2023-11-08 13:59
Oyun-Erdeniig urgelj demjine...
иргэн
2023-11-08 12:06
Oюунэрдэнэ ер.саидаа ддэмжиж бна ард олон таныг ддэмжинээ
Зочин
2023-11-07 21:43
жүжиг
Зочин
2023-11-07 21:19
Монголын ирээдуйг баллаж байгаа боловсролын яамаа эхлээд цэгцлээ!!!
Зочин
2023-11-07 18:09
Ямарч байсан ерөнхий сайдаа дэмжинэ.
Өөр өнцөг
2023-11-07 18:00
37 онд гадны нөлөөгөөр гаагүй сайн гэгдэх сэхээтнүүдээ хядаж шоронжиж айлгаж авсан мартаагүй биз. Одоо цагт мэдээлэлд ойр байхдаа 2дахь зах зээл нэртэй өмч хувьчлалыг зохион байгуулж мөнгөжсөн нөхдүүдийг 1-р ээлж гээд үзээд байна уу эсвэл хөгжил дэвшил нэртэй авилгагүй улс болох замаар бас л шоронжуулах айлгах замаар нэг нам нэг удирдагч ард нь гулсаж орохоор бэлтгээд байгаа юм биш биз
Ард
2023-11-07 16:44
Нам дагасан өлөн хулгаачдын гай том жижиггүй их иргэдиин боломж монголын хөгжлиин боломжиин хулгаачууд ял гээд юмгүй шахуу болхоор хатуу ялтай болгох хэрэгтэй тэгэж байж монгол хөгжинө ул шал чацага нэртүүдээ ямар иргэд байна яг таарсан хулгаачууд удирдана гэж
Зочин
2023-11-07 16:04
Маш сайн зоригтой байгаач нийт Монголчууд Оюунэрдэнийн талд байгаа. Хамгийн түрүүнд МАНАН-н эзэн М.Энхболдыг яаралтай шоронд хийж шалгах хэрэгтэй. Худлаа хошгоруулсаар хичнээн удав....
Puujee
2023-11-07 15:14
Mash sain udirdach bnadaa. odoonii zaluus shar uur bolson deer ni ah nariigaa yugaar yaj garaa ugaasniig medej bgaadaa
Зочин
2023-11-07 14:45
Муухай авилгачид учраас дэмжихгүй бна бүгдийг зайлуулаарай Ерөнхий сайдаа. Ард түмэн таны талд шүү.
keyboard_arrow_up