Засгийн газрын ХУРАЛДААН болж байна
2023 оны 11 сарын 01
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцэж байна.
Хуралдаанаар:
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэл хийсэн талаар,
- Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл,
- “Эрдэнэс таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын тайлан,
- Өвлийн аялал жуулчлалын талаар,
- Ирээдүйн өв сантай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар,
- Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар зэрэг 25 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Хуралдаанаас гаргасан шийдвэрийг 13.00 цагийн орчимд мэдээлэх юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
652377
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс