Х.Нямбаатар: Жолооч нар хотын төв рүү нэвтрэхдээ 27500 төгрөг төлөх хуулийн төслөө өргөн барьж байна

2023 оны 10 сарын 31

Arslan.mn

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгч байна.

Энэ үеэр жолооч нар хотын төв рүү нэвтрэхдээ 27500 төгрөг төлөх хуулийн төслөө УИХ-д өргөн барьж байна гэж Хотын дарга Х.Нямбаатар дөнгөж сая мэдэгдлээ.

Тэрбээр " Автозамын түгжрэлээ бууруулахын тулд төлбөртэй бүсийн зохицуулалтыг оруулж ирсэн. Дэлхийн улс орнууд төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийснээр тухайн бүс доторх хөдөлгөөний эрчим 30 хувиар буурдаг гэсэн статистик тоо байдаг.  Бид эхний ээлжид Баруун 4 замаас Зүүн 4 зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэлх бүсэд төлбөртэй бүсийг тогтооно.

Хууль батлагдсанаар төлбөртэй бүсийн тарифыг шууд тогтоохгүй. Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулсны дараа тарифыг НИТХ тогтоохоор тусгасан.

Төлбөртэй бүсийн тарифыг тогтоох бол 0-27,000 төгрөг байна. 2,000, 5,000, 10,000 төгрөг ч байж болно. Дэлхийн жишгээс харахад төлбөртэй бүс тогтоосноор түгжрэлийг 30 хүртэл хувиар бууруулсан туршлагууд бий. 

Харин төлбөртэй бүс дотор амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90% хөнгөлнө. Жишээлбэл 1,000 төгрөгөөр төлбөртэй нэвтрэх шийдвэр гарлаа гэхэд 100 төгрөг төлнө гэсэн үг.

Бүсийг тойрсон автомашины зогсоолуудыг зөвхөн ажлын цагаар үнэгүй байлгана. Зогсоолын багтаамж хүрэлцэхгүй бол давхар зогсоол болгохоор төлөвлөж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6
652360
9 эможи

Өмнөх одоо ирээдүй
2023-11-01 10:27
За сонин харьцуулалт байна. Дээх нь үед орос хал цэрэг талхны гол хэсгийг идэж байхад, манай хал цэрэг талхны зах иддэг байлаа. Одоо цагт гадны орны баячууд хотоос зайдуу амьдарч байхад , манай баячууд төлбөр авч байгаад хот руугаа тиймүүлж байх жишээтэй . Бид хаашаа явах , бидныг хаашаа очуулах гээд бодол нимгэрүүлээд байна вэ?
Bid
2023-10-31 19:22
Маш зөв шүү. Бидэнд зоригтой шийдэл хэрэгтэй.
Зочин
2023-10-31 13:41
bitgiii huts solior ard timen hetsuu bhad zuger ogtsor zayu
keyboard_arrow_up