Гэр бүлийн дагнасан шүүх байгуулах асуудлыг Засгийн хуралдаанаар хэлэлцэнэ

2023 оны 10 сарын 27

Arslan.mn

Гэр бүлийн асуудлаар дагнасан шүүх байгуулах, хүүхдийн байцаагчтай болох зэрэг асуудлыг тусгасан Шүүх байгуулах тухай хуулийн төслийг Засгийн газар боловсруулж байна.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Хуулийн төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх бөгөөд дэмжигдвэл УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ" гэдгийг мэдээллээ.

Хуулийн төсөлд хүний эрхийн олон улсын байгууллагууд болон Улсын дээд шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс саналуудыг аваад байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652275
0 эможи

keyboard_arrow_up