Н.Анхбаяр: Лаос, Куб, Хойд Солонгос дахь ЭСЯ-аа хаахгүй, цөөн орон тоотойгоор байнга ажиллуулна

2023 оны 10 сарын 24

Arslan.mn

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Гадаад улс орнуудад үйл ажиллагаа явуулж буй Дипломат төлөөлөгчийн газруудын байршил оновчтой байж чадаж байна уу? Цаашдаа зарим шаардлагатай газарт нэмж байгуулах, зарим газар хэмнэлт хийх бодлого баримтлах уу?" гэж асуув.

Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр "Дипломат төлөөлөгчийн газруудын байршил оновчтой байгаа гэж бодож байна. Уламжлалт харилцаатай Лаос, Куб, Хойд Солонгос гэх мэт орнуудад байгаа Элчин сайдын яамаа хаахгүй, цөөн орон тоотойгоор байнга авч явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Цаашдаа Дипломат төлөөлөгчийн газруудын тоог ихээр нэмэхгүй. Гэхдээ үнэхээр шаардлагатай газруудад шинээр байгуулна. Геополитикийн нөхцөл байдлаасаа шалтгаалаад Төв Азийн орнуудтай харилцах харилцаан дээрээ онцгой анхаарах шаардлагатай байгаа. Энэ утгаараа Узбекистан улсын нийслэл Ташкентад Элчин сайдын яамаа нээхээр төлөвлөж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652116
0 эможи

Зочин
2023-10-24 19:16
Нямдоржтойгоо нийлж байгаад Мөнхэрдэнийг шоронд хийсэн лалар даа. Та нар төрд ажиллах ямарч үндэсгүй. Та нарын ээлж удахгүй ирнэ. Хүний зовлонгооо жаргал хийсэн хүмүүс яав ч өөдлөхгүй дээ.
keyboard_arrow_up