Зургаан жилийн хугацаанд 204-хөн км зам тавьж чадахгүй МАН-ын “сайд“

2023 оны 10 сарын 24

Arslan.mn

Цахим орчинд Дарханы замд тэмдэг тэмдэглэгээ муу байгаа талаар иргэд шүүмжлэлтэй хандаж буй. Тэгвэл үүнтэй холбогдуулан ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар "Дарханы замаар улс төр хийгээд хэрэггүй. Хүний, өөрийнгүй, цэнхэр, улаан гэлтгүй улс төр хийж байна. Энэ ажил явдгаараа явж байгаа. Амласан цагтаа дуусгана" гэж шүүмжилсэн хүмүүст сөрөг тайлбар хийcэн юм.

Л.Халтар сайдын хэлснээр улс төржүүлээд байгаа хүн нь  иргэдийн аюулгүй байдлын төлөө замын цагдаад насаараа ажиласан С.Энхтөр хурандаа бололтой.

Учир нь тэрбээр  "Дарханы замаар Жаргалант хүртэл өдөр яваад шөнө буцаж ирлээ. Бурхан минь жинхэнэ аюул тэнд байна. Өндөр хурд, аль зорчих хэсэгрүү яаж орох нь тодорхойгүй, мэдээллийн байгууламж тэр дотроо тэмдэг тэмдэглэл нь ойлгомжгүй, цөөхөн учир жолооч нар багцаагаар тууж өгч байна. Туузан хашлагууд бол эхлэл төгсгөл дээр ямар ч мэдээлэл анхааруулга алга, сүлбүүлж үхмээр. 2, 3 газар л км орчим гайгүй сайн хийгдсэн хэсэг байна гэж харсан. За тэгээд шөнө бол жолооч нар ар өврөөс гэрлээр зүгээр л сохолж байна. Шөнө явалтгүй. Толигор болохоор гоё зам л гээд байгаа байх, аюулгүй замыг л гоё зам гэнэ шүү дээ. Инженерүүд нь очиж хөдөлгөөний аюулгүй байдлын аудит хийж заавар зөвлөгөө өгөөсэй билээ, карекийн заавар, миний бас эмхэтгэсэн юм байгаа даа, уг нь" гэж байсан юм.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт зургаа дахь жилтэйгээ золгож буй. Гэтэл МАН хариуцлага алдсан үе үеийн сайдуудад хариуцлага тооцох нь битгий хэл, албан тушаал ахиулаад байсан. 

Ер нь ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар асуудал гарахаар л  цахим сүлжээнд "попорч" байхын оронд та өөрөө ажилд нь гар, бие оролцвол хамаагүй "урагштай" явах юм биш үү. 

Зургаан жилийн хугацаанд 204-хөн км зам тавьж чадахгүй  ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар ичиг хэрэгтэй шүү дээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652106
0 эможи

Мягмар
2023-10-24 18:24
Энэ халтарт ичих нүүр даанч алга 6жил өнгөрөөд байхад цаг хугацаандаа ашиглалтанд орно ч гэх шиг ард түмэн та нар шиг эргүү биш
keyboard_arrow_up