Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан “Түгжрэлийн хуультай болно“ хэмээн мэдэгджээ
2023 оны 10 сарын 23
Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга буюу шинэхэн Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан “Түгжрэлийн хуультай болно“ хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр "Одоо бид ярихаасаа илүү ажил хиймээр байна. Өчнөөн жил ярилаа шүү дээ. "Ногоон автобус"-ны асуудлыг би сайн мэдэхгүй байна. Үүнийг хууль хяналтын байгууллага нь шийднэ. Автобус буцаах асуудал надад хамаагүй.
Харин түгжрэлийн тухай хуультай болно. Өвлөөс өмнө шинэ автобус оруулж ирнэ" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
652076
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс