Ц.Даваасүрэн: Барилгын шинэ хуулиар айл бүрд гарааж барихыг шаарддаг болно
БХБ-ын сайд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Энэ үеэр сайд Ц.Даваасүрэн "Барилга барьж буй компаниудыг хажуугаар нь явж байгаа иргэдийг орчныг аюулгүй бүрдүүлэх хамгаалалт тавихыг шаардсан ч урагшилж өгөхгүй юм. Энэ талаар дүүрэг, аймаг, нийслэлийн удирдлагуудад албан даалгавар хүргүүлээд байгаа.
40, 50 мянгатын орон сууцнуудад илэрсэн зөрчлийг арилгуулах мэдэгдэл хүргэж байгаа. Ямар нэг эрсдэл болсны дараа арга хэмжээ авдаг. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдэгдэл хүргүүлсэн ч иргэд, ААН, төр захиргааны байгууллагууд тоодоггүй. Энэ байдлыг анхаарах хэрэгтэй.
Түүнчлэн Барилгын компаниуд хамгаалалт хийгээгүйгээс хүний амь нас эрсэтвэл эрүүгийн хэрэг үүсгэдэг гэдгийг анхааруулдаг.
Нэг нэгэндээ аюулгүй, таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёс суртахууны төлөвшил манайханд алга. Өөрөө л хэдэн төгрөг олж байвал бусдыг хайрлах, хамгаалах юм байхгүй.
УИХ-ын намрын чуулганд Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлнэ. Хуулийн төсөлд өндөр байшин барьж байгаа бол айл бүрийг гарааштай болгох заалтыг оруулна. 20 гарааштай хэрнээ 60 айлын орон сууц барьж болохгүй." гэв.