Л.Оюун-Эрдэнэ: 2024 оны төсөв хот, хөдөөгийн сэргэлтийг ДЭМЖИНЭ

2023 оны 10 сарын 19

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв.

Тэрбээр "Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа өнгөрсөн 30 жилийн нийгэм, эдийн засгийн явцад бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгч, шинэ 30 жилийн хөгжлийн суурь шинэчлэлд анхаарлаа хандууллаа. 

Монгол Улсын 30 жилийг авлигачид өөрсдөдөө ашигтай, ард иргэдэд ашиггүй байдлаар өнгөрүүллээ. Авлигатай үе шаттай тэмцэж байна. 

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засгийн бага багаар сайжирч байна. Эдийн засаг 4.8 хувийн өсөлттэй гарсан. Энэ жилийн ажил, арга хэмжээнүүд далд эдийн засгаа ил болгохын төлөө чиглэсэн. Өрүүдийг үе шаттай төлж байна. 

Төсвийн орлого анх удаа 1.8 их наядаар давсан. Үүнийг бид төсөвт тодотгол хийж цалин тэтгэвэр нэмсэн. Энэ бол авлигатай хийсэн тэмцлийн үр дүн юм. 

2024 оны төсвийг хот ба хөдөөгийн сэргэлтийг дэмжих суурь агуулгатайгаар хэлэлцүүлэх гэж байна. УИХ-ын гишүүдийн тойрогт хандсан хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, таван бүс болгон хөгжүүлэх багц төслийг боловсрууллаа" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651980
0 эможи

keyboard_arrow_up