Д.Амарбаясгалан: Үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авах уу, үгүй юу гэдгийг иргэдээс асууж байж шийднэ

2023 оны 10 сарын 18

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг. 

Гэвч сүүлийн жилүүдэд өндөр амжилт үзүүлсэн бөхчүүдийн зарим нь шинжилгээнд бүдэрч, сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь илэрч буй. Үүний улмаас гарч буй асуудал ч их байгаа юм. 

Иймд үндэсний бөхтэй холбоотой энэ асуудлыг нэг мөр эцэслэн шийдэх ёстой гэж Засгийн газар үзэж байгааг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдээд "Үүнийг ард түмэнтэйгээ хамт шийднэ. Энэ бол үндэсний спорт. Ард түмэн үндэсний бөхөө харж баярлаж, цэнгэдэг тул санал бодлыг нь харгалзаж байж, цаашид үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авах уу, үгүй юу гэдгийг шийднэ. Мөн допингийн эсрэг үндэсний байгууллага, үндэсний бөхийн холбоо, бусад мэргэжлийн байгууллагыг оролцуулна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651919
0 эможи

keyboard_arrow_up