ХОМ: Нэг тэрбумын үл хөдлөх, 700 орчим малтай ХОТЫН ДАРГА
Хотын даргаар ажиллах үүрэг даалгаврыг МАН-ын Удирдах зөвлөлөөс аваад буй ХЗХД-ийн сайд Х.Нямбаатарын 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.
Х.Нямбаатар нь өөрийн орлого 38 сая 686 мянган төгрөг, гэр бүлийн орлого 36 сая 589 мянган төгрөг гэж мэдүүлжээ.
Нийт нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, зуслангийн байшин, авто зогсоолтой. 12 сая 522 мянгын дотоодын хадгаламжтай.
182 сая төгрөгийн үнэ бүхий туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200 маркийн автомашинтай.
Мөн 236 саяар үнэлэгдэх хурдан удмын 35 адуу, 21 үхэр, 157 ямаа, 444 хонь, 43 адуутай.
100 сая төгрөгийн газартай, 25 саяын үнэт эдлэл.
Эрдэнэс таван толгой ХК, Старкатеринг ХХК, Хамаг Монгол грүпп ХХК-д 100 хүртэлх хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.