ХОМ: Ямар ч малгүй, 200 саяын орон сууцтай ХЗДХ-ийн сайдтай болох нь
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллах үүрэг даалгаврыг МАН-ын Удирдах зөвлөлөөс аваад буй УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярын 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.
Өөрийн орлого 48 сая 500 мянган төгрөг. Гэр бүлийн орлого 21 сая. 200 сая төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцтай.
Б.Энхбаяр нь өөрийн орлого 48 сая 587 мянган төгрөг, гэр бүлийн орлого 21 сая 596 мянган төгрөг гэж мэдүүлжээ.
Дотоодын 83 сая 453 мянган төгрөгийн хадгаламжтай. Мөн 200 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууцтай.
Тээврийн хэрэгслийн тухайд 80 сая төгрөгийн үнэ бүхий жийп болон туулах чадвар өндөр Toyota, Land Cruiser 200 автомашинтай.
10 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж 83,453,730 төгрөг.
Эрдэнэс таван толгой ХК-д 5038ш хувьцаа эзэмшдэг. Ямар нэгэн малгүй хэмээн мэдүүлж байжээ.