ХОМ: Шинэхэн сайд Б.Дэлгэрсайхан 4,8 тэрбумын орон сууц, 5 тэрбумын орлоготой
Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллах үүрэг даалгаврыг МАН-ын Удирдах зөвлөлөөс аваад буй УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.
Б.Дэлгэрсайханы өөрийн орлого 5 тэрбум 494 сая 697 мянган төгрөг бол гэр бүлийн орлого 9,8 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ.
Дотоодод 2,1 тэрбум төгрөгийн хадгаламжтай. 6 тэрбум 427 сая төгрөгийн зээлттэй аж.
Мөн нийт 4,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, хоёр авто зогсоолтой байна.
Тээврийн хэрэгслийн хувьд нийт 500 сая төгрөгийн үнэ бүхий Range Rover, Lexus 570 маркийн автомашинтай.
Малгүй, газаргүй, үнэт эдлэлгүй гэж мэдүүлжээ.
Монтай Эрдэнэ ХХК, Дорнын говь ХХК-д хувь эзэмшдэг.
Сонгуулийн салхи сэвэлзэж, МАН баячуудаа тордоод эхэллээ гэх яриа оргүй биш бололтой.