ТӨСӨВ-2024 : Хэнтий аймагт бусад аймгуудаас дунджаар 4-5 дахин их хөрөнгө оруулалт төсөвлөжээ
2023 оны 10 сарын 05
Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг Сангийн яамнаас танилцуулсан.
Ирэх онд иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх үүднээс иргэдийн орлогыг инфляцтай уялдуулж 10% нэмэгдүүлэх гэж буйг яамны зүгээс онцлов.
Төсвийн орлогыг 25.3 их наяд төгрөг харин зарлагыг 27.4 их наяд төгрөг хэмээн тооцоолжээ. Өөрөөр хэлбэл, 2024 оны төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөг аж.
Харин 21 аймагт нийт 5,73 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт ирэх оны төсөвт тусгагдсан байна.
Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын нутаг болох Хэнтий аймагт нийт хөрөнгө оруулалтын 20 орчим хувь буюу бусад аймгуудаас дунжаар 4-5 дахин их хөрөнгө оруулалтыг буюу 1 их наяд 145,5 тэрбум төгрөг тусгажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
651460
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс