Х.Булгантуяа сайд АМЬД УУ

2023 оны 10 сарын 05

Arslan.mn

12-хон настай цэцэг шиг охин алга болоод хоёр өдөр, хоёр шөнө боллоо. Хүүхдийн асуудал хариуцсан сайд нь одоо болтол таг. Ахиад ч охид алга болохгүй гэх баталгаа алга. Бид улсаараа юу хийх ёстой вэ, засаг төр яаж ажиллах ёстой вэ, ядаж гарч ирээд ярихгүй юм уу?

Одоогоос хэдхэн сарын өмнө Засгийн газраас "Шүгэл" ажиллагаа эхэлснийг ХНХ-ын сайд Х.Булгантуяа дуугардаггүй "шүгэл" төслөөрөө нээн зарлаж байв. Тухайн үед шүгэл авч өгвөл хүүхдүүдээ гэмт хэргээс хамгаалж чадна гэх утга бүхий зүйл ярьж байлаа. Гэвч усанд хаясан чулуу шиг алга боллоо.

Сэтгүүлчдийн өмнө шүгэл үлээх гэж оролдсон шиг ээ, парламентын танхимдаа шүгэл үлээнэ үү. Сандал суудал, албан тушаал, тендер ярих болохоор гарч ирээд хүүхдийн төлөө ажиллах болохоороо нуугдаад суудаг сайд бидэнд хэрэггүй ...

АН-ын ҮБХ-ийн гишүүн М.Чимэддорж өөрийн цахим хуудаснаа "Х.Булгантуяа сайд хөдөлмөрийн салбарт "таамаглалын загвар хийлгэх" нэрээр 100 саяар хийчих ажлыг 750 САЯАР ТЕНДЕР зарлаж, Ерөнхий сайдынхаа ахлах зөвлөхийн компанид өгч байхын оронд ХҮҮХЭД ХАМГААЛАХ АЖИЛД ЗОРИУЛААЧ" хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651448
1 эможи

Zochin
2023-10-05 15:15
ene avgai nar estoi hereggui huuhed emegteichuud geel hutsaad bna shal hudlaa
Х.Булгантуяа

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up