ТӨСӨВ 2024: Хяналтын камергүй Дорноговь аймагт театр, соёлын төв барихад 26.1 тэрбум төгрөг зарцуулна
Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан. Сангийн сайд Б.Жавхлан төсвийн төслөө танилцуулав. Сонгуулийн жилийн төсөв гэдгээрээ онцлогтой ирэх жилийн төсвийн орлогыг өмнөх оноос 4,5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн бол төсвийн зарлагыг 5,6 их наяд төгрөг байхаар төсөөлжээ.
Тодруулбал энэ жилийн буюу 2023 оны улсын төсвийн орлогыг 20,8 их наяд байхаар тооцсон бол ирэх онд буюу 2024 онд 25.3 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцоолжээ. Харин энэ онд 21.8 их наяд төгрөгийн зарлага гаргахаар тооцсон бол ирэх онд 27.4 их наяд төгрөгийн зарлага гаргахаар тооцож төсвөө төсөөлжээ.
Харин 21 аймагт нийт 5,73 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт ирэх оны төсөвт тусгагдсан байна.
Үүнээс, хяналтын камергүй гээгдэж буй Дорноговь аймагт 105.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгажээ.
Мөн Соёлын сайдын багцад Сайншанд сумын Саран хөхөө театрын барилгын 2024 оны санхүүжилтэд 18.5 тэрбум төгрөг, Дэлгэрэх суманд 4.1 тэрбум, Эрдэнэ суманд 3.4 тэрбум төгрөгөөр шинээр соёлын төв барих төсөв тусгажээ.