2024 онд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр хэвээр үргэлжлүүлэн ОЛГОНО
2023 оны 10 сарын 02
Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн долоо хоногт 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн.
2024 оны төсвийн төсөлд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр үргэлжлүүлэн олгохоор тусгажээ.
Мөн “Хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжиж, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд төрийн албан хаагчдад орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдлийг үргэлжлүүлэн олгохоор ирэх оны төсвийн төсөлд тусгасан байна. Уг нэмэгдэлд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчид ирэх оноос шинээр хамрагдах аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
651354
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс