Н.Учрал:Бизнес эрхлэхэд таньдаг хүн сураглах, хахууль өгөх, ийш тийш шогшиж, энд тэнд дугаарлах хэрэггүй боллоо

2023 оны 9 сарын 25

Arslan.mn

ЦХХХЯ-ны сайд Н.Учрал цахим зөвшөөрөлтэй холбоотой дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, “Өнөөдрөөс эхлэн та хамгийн түгээмэл 10 төрлийн бизнес эрхлэхэд таньдаг хүн сураглах, чихэр набор аваад гарч, ийш тийш шогшиж, энд тэнд дугаарлах хэрэггүй боллоо. Өөрөөр хэлбэл E-Mongolia, E-Business.mn хуудасруу нэвтрээд, Нийслэл хотын хамгийн түгээмэл 10 төрлийн худалдаа, үйлчилгээ болох хүнсний дэлгүүр, цайны газар, мухлаг, ресторан, супермаркет, зочид буудал, бар /караоке/, хүнсний зах, худалдааны төвийн үйлчилгээний зөвшөөрлийг цаг, мөнгөө хэмнэн, цахимаар авах боломж бүрдлээ. Иргэн, хуулийн этгээд ямар нэг хураамж төлбөр төлөхгүйгээр ажлын 30 хоногт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө цахимаар авна.

Цахим зөвшөөрөл олгох систем нь авлигын эсрэг засгийн газрын бодлогын нэг бодит ажил бөгөөд хүн биш хууль засаглах, хүнд суртлыг багасгаж технологи үйлчлэх шийдэл юм. Технологи зөвхөн ажлын цагаар бус 24 цагаар бүх өдөр тасралтгүй үйлчилнэ.

Ашиг орлого олъё, амьдралаа өөд татъя гэсэн Монгол хүний хүслийг тэтгэх эрхэм зорилгоор монгол инженерүүдийн бүтээсэн e-mongolia, e-business.mn платформыг өргөжүүлж, үйлчилгээний тоог нэмсээр байна” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651185
2 эможи

keyboard_arrow_up