“Татвар төлөгчдийн мөнгөөр хувийн компанийн хашаа барихгүй“
2023 оны 9 сарын 20
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ есдүгээр сарын 17-нд Дархан, Сэлэнгийн тариалангийн бүс нутагт ажилласан. Энэ үеэр Засгийн газраас "Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат нарын тариалангийн талбайг хашаалахад 9 тэрбум төгрөг зарцуулахаар болсон нь олны бухимдлыг төрүүлж байна.
Тэгвэл энэ талаар сэтгүүлчид ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодруулахад, " Төсвийн хөрөнгөөр хувийн компанийн хашаа барина гэсэн буруу ойлголт явсан байна лээ. Ийм зүйл байхгүй. Татвар төлөгчдийн мөнгөөр хувийн компанийн хашаа барихгүй" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
651027
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс