Д.Амарбаясгалан: Иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор самар түүх хугацааг нэг сараар сунгалаа
Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Ерөнхий сайд орон нутагт ажиллаж байна. Ерөнхий сайд өнөөдрийг хүртэл 10 аймагт ажилласан, үлдсэн аймагт энэ сардаа очно. Энэ ажлын зорилго бол улсын төсөв аравдугаар сарын 1-нд өргөн баригдахаас өмнө тухайн орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалттай холбоотой иргэдийн саналыг авах юм.
Ажилласан 10 аймагт голдуу дэд бүтэц тулгамдаж байна. Аймаг орон нутгийг холбосон авто замын төслийг хэрэгжүүлэх тал дээр ард иргэд олон санал хэлж байна. Говь-Алтай аймгийг Завхантай, Ховд аймгийг Увстай холбох асуудлыг ярьж байна. Дулаан хангамж, түүний дэд бүтцийн асуудал тулгамдсан асуудалд болсон байна.
Өчигдөр Төв аймагт ажиллалаа. Энэ аймагт сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй асуудал үүсжээ.
Тиймээс сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын асуудлыг нэгдүгээрт авч хэлэлцээч гэдгийг иргэд хэлж байна. Иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор самар түүх хугацааг нэг сараар сунгалаа" гэв.