Б.Жавхлан: 107 компанийг хар жагсаалтад оруулах санал ирж, шалгалт хийгдэж байна

2023 оны 9 сарын 20

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. 

Сангийн сайд Б.Жавхлан "Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй барилгын ажлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Улсын хэмжээнд 736 төсөл арга хэмжээ төсвийн хөрөнгө оруулалтаар үргэлжилж байна.

Онцгой анхаарал татсан буюу 8-аас дээш жил үргэлжилж, хэд хэдэн удаа үнийн хүсэлт төсөвт суугдсан өнөөдрийг хүртэл дуусаагүй буй 25 төсөл арга хэмжээ байна. Эдгээрийг яаралтай дуусгах үүрэг бүхий Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, 7 хоногийн хугацаатай ажиллахаар боллоо.байгуулагдлаа.

Хугацаа алдсан, удаан жил үргэлжилж буй төслүүдийн 60-70 хувь нь ТЭЗҮ бэлэн бус, төсвийн ерөнхийлөн захирагч талаас болон захиалагч талаас болж төсөл удааширсан судалгаа гарлаа. 

Захиалагчаас 107 компанийг хар жагсаалтад оруулах санал ирж, хяналт шалгалт хийгдэж байна. Аравдугаар сарын сүүлээр хяналт шалгалт дуусаж, эцсийн шийдвэр гарна. Энэ талаар олон нийтэд зарлана" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651022
0 эможи

keyboard_arrow_up