Л.Чинбатын 37 мянган га газрыг татвар төлөгчийн 9 тэрбумаар “хашаажуулах ёсгүй“

2023 оны 9 сарын 20

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутгийн томилолтоор аймгуудад ажиллаж буй.

Тэрбээр тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймагт ажиллах үеэр хувийн тариалан эрхлэгч  "Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат нар тариагаа хашаажуулах хүсэлт тавьж, төрөөс 9 тэрбумаар хашаа барьж өгөхөөр болжээ.

Л.Чинбат нь Сэлэнгэ аймагт нийт 37 мянган га газрыг эзэмшдэг гэдэг бөгөөд энэ нь тус аймгийн  бүх суманд газартай гэсэн үг. Зөвхөн Цагааннуур суманд 17 мянган га газартай юм байна.

Тэгвэл одоо монголынхоо газар нутагт малчин хүн малаа бэлчээхдээ Л.Чинбатаас зөвшөөрөл авах хэрэгтэй болох нь. 

Өнөөдөр Монгол Улсад Гацууртын Чинбааг дийлэх хууль хяналт, төр гэж байхгүй боллоо шүү.

Машинаараа хүн дайрах гээд хөөж явсан Л.Чинбат нарын тариаланчдад  МАН өртэй юм байгаа биз, татвар төлөгчид өргүй шүү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
651011
2 эможи

Л.Чинбат

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up