МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид хэн хэн ӨРСӨЛДӨЖ байна вэ?
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын XXI их хурал Лхагва гаригт буюу есдүгээр сарын 20-ны өдөр товлогджээ. Ээлжит хуралдаанаар шийдэх хамгийн чухал асуудал бол ирэх дөрвөн жил МҮХАҮТ-ыг хэн удирдаж, бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах вэ гэдэг олны анхаарлын төвд байна. Одоогийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшингийн хувьд улс төрийн карьераар хөөж, Ардчилсан намынхаа ажилд идэвхтэй оролцохоор явж буй.
Тэгвэл МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн нэрс эхнээсээ тодорч, өөрсдөө ч сошиал хуудсаараа дамжуулан зарлаж эхэлжээ.
Одоогоор нийгмийн сүлжээнд дараах долоон хүний нэр тодорхой болоод байна. Нэр дэвшигчдээс товч танилцуулъя.
- Д.Энхтүвшин /MСS, шарк/
- Т.Ганболд /Алтан Дорнод Монгол/
- Д.Болор /Скайтел/
- Д.Бямбасайхан /Коёотэ/
- Отгон-Өлзий /Монгол брэнд холбоо/
- Б.Гантулга /CEO club/
- Т.Дүүрэн /МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал/
- н.Мөнхсайхан /ЭМ ТИ ЭМ СИТИ ИНЖЕНЕРИНГ/ нэр дэвшихээ зарласан.
Мөн АПУ-гийн Батсайхан, Нямтайширийн Цэлмүүн өрсөлдөнө гэх яриа гарч буй.