Төрсөн дүүгээ “танихгүй“ болтлоо баяжсан Л.Энх-Амгалан сайдын ЭЭЛЖИТ ТЭНЭГЛЭЛ

2023 оны 9 сарын 18

Arslan.mn

Хичээлийн шинэ жил эхэлж, нийслэлийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэх  47 орчим Ерөнхий боловсролын сургууль байна. Үүгээр ч зогсохгүй энэ жилийн хувьд хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн засвар дуусаагүй, дууссан ч 00-н асуудлаа бүрэн шийдвэрлэж чадахгүй, бохирын шугамаа ч татаж чадаагүйн улмаас  хүүхдүүд сургуульдаа явж чадахгүй  хоёр дахь жилдээ ЦАХИМААР ХИЧЭЭЛЛЭЖ байгаа ч сургууль бий.  Хэдийгээр Л.Энх-Амгалан сайд нь  Засгийн газар асуудлыг бүрэн шийдэж байгаа мэт, гоё үгс ярих боловч бодит нөхцөл байдал дээр асуудал огт шийдэгдэхгүй иргэд хохирсоор байгаа билээ. 

Энэ асуудлаар дуусахгүй жилийн жилд яригддаг багш нарын цалингийн асуудал мөн байгаа. Гэтэл Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Багш нар зургаан төрлийн нэмэгдэл аваад 2,5 сая төгрөгийн цалин авдаг болсон" хэмээн худлаа ярьсан нь багш нарын гайхшралыг төрүүлээд зогсохгүй олон нийтийн дургүйцлийг хүргээд буй.

Товчхондоо, энэ хичээлийн жил эхлээд яг нүдэнд харагдаж, гарт баригдах ажил хийсэнгүй гэж салбарынхан шүүмжлэлд өртдөг Л.Оюун-Эрдэнийн танхим дахь поп сайдууд нэг Л.Энх-Амгалан дахин олны шүүмжлэлд өртөв.

Тодруулбал, тэрбээр өөрийн твиттер хуудастаа "Яагаад дунд сурдаг сурагчид амжилтанд хүрэх нь илүү байдаг вэ?" хэмээн попорч ээлжит нэгэн тэнэглэлээ нуугаагүй нь олны шүүмжлэл дагуулав. 

Уг мэдээллийг харвал, 2015 онд news.xopom.com гэх сайтын нийтэлсэн мэдээ байгаа юм. Мэдээнд “Сургуулийн дүн хүний ухааны түвшинг харуулдаггүй ба онц дүнтэй байсан сурагчдаас илүүтэйгээр дунд авдаг байсан сурагчид амжилтад хүрдэг байна.

Сайн диплом гэдэг үргэлж сайн ирээдүйгээр хүнийг хангадаггүй. Муу сурсан ч сайхан амьдарч болно гэдгийг ойлгох хэрэгтэй” гэсэн агуулга багтаажээ.

Товчохондоо,  "Яагаад дунд сурдаг сурагчид амжилтад хүрэх нь илүү байдаг вэ" гэсэн мэдээллийг дамжуулсан нь БСШУ-ны сайдын боловсролын тухай ойлголт, төвшин ямархуу хэмжээнд байдгийг яруу тодоор харууллаа гэж хэлж болно.

Ийм агуулагтай пост хийж,  түгээж сууж байгаа сайдыг "Боловсролгүй боловсролын сайд" гэж нэрлэхээс өөр яах уу...

Arslan.mn

Ер нь төрсөн дүүгээ “танихгүй“ болтлоо баяжсан Л.Энх-Амгалан  хань, хамсаатнуудаасаа төрд томилгоо хийхдээ айхтар алсыг хардаг, ашгийг тооцоолдог нэгэн аж. 

Энэ талаар бид удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
650929
1 эможи

Зочин
2023-09-18 16:51
За дунд нь ч хаашаа юм ер нь онцыг чухалчилдаггүй нэг тийм толгойтой хүүхэд байдагдаа тэд нар л гайгүй яваад байгаа юмдаа.
Заас
2023-09-18 15:51
Үнэндээ дунд дшнтэйгүүдл гайгүй амьдарагшдэээ ихэвчлэн
keyboard_arrow_up