Х.Болорчулуун: Үхэр ээмэгжүүлэх ажлыг ирэх хавраас хийх бөгөөд 4 тэрбум төгрөг төсөвлөнө

2023 оны 9 сарын 13

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар холбогдох сайд нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Үхрийг ээмэгжүүлэх гэж хэлээд сурчихсан болохоос биш энэ нь угтаа бүртгэлжүүлж, паспортжуулах ажил юм. Бүх улс орон мал аж ахуйн салбарт үхрүүдээ паспортжуулж бүртгэдэг ба ингэснээр махыг нь гадагшаа экспортод гарах боломжтой болж, хамгийн эхний шаардлагыг хангадаг.

Энэ жил үхэр ээмэгүүлж, бүртгэл хийх төсөв тавигдаагүй ба 2024 онд 4 тэрбум орчим төгрөг зарцуулахаар төлөвлөж байна. Ирэх хавраас шүлхийн вакцинтай хамт хийнэ. Ялангуяа мал эмнэлгийн дэглэмийг хангахаар эрүүл бүс статустай 5-6 аймагт хийхээр төлөвлөж байна. Ингэснээр махаа экспортлох боломж бүрдэнэ.

Үхэр бүртгэх ажлыг цахимжуулах бэлтгэл ажлыг ХХААХҮЯ сайн хангаад байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650792
1 эможи

keyboard_arrow_up