БНХАУ руу хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд нийлүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцжээ
2023 оны 9 сарын 13
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Гаалийн Ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх үүднээс дараах асуудлуудыг хэлэлцсэн байна. Үүнд:
- Монгол Улсаас БНХАУ руу хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд, бүтээгдэхүүний экспортын зөвшөөрөл авах шаардлагатай аж ахуй нэгжүүдийн бичиг баримт бүрдүүлэлтийг цахимаар шийдэж, иргэдийн цагийг хэмнэх,
- Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй үржлийн адууны реэкспортыг гурван улсын харилцан тохиролцсон протокол болон холбогдох хуулийн дагуу шийдвэрлэх,
- Хөдөө аж ахуйн гаралтай гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний импорт, экспортын мэдээллийг цаг тухайд нь солилцон ажиллах зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Экспортыг нэмэгдүүлэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн Ерөнхий газар харилцан хамааралтай ажилладаг учир ажлын уялдааг нэмэгдүүлэн хамтран ажиллах юм гэж ХААХҮЯ-наас мэдээлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
650776
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс